26/03/2026
📢 БНСУ-д оршин суугаа гадаад иргэдэд зориулсан таатай мэдээ
🏠 Жолланам-до муж нь Ёсү хот болон Ёнам суманд хүнд нөхцөлд орсон гадаад ажилчдад зориулсан
“Гадаад ажилчдын түр амрах байр (түр оршин суух байр)”-ыг ажиллуулахаар төлөвлөж байна.
Энд сонгогдсон байрнууд нь энэ оны 5-р сараас эхлэн бүрэн үйл ажиллагаагаа явуулна.
Байгууламж болон үйл ажиллагааны шаардлага:
Нэг байранд дор хаяж 10 хүн хүлээн авах боломжтой
Дор хаяж 1 байнгын хариуцсан ажилтан ажиллана
Ариун цэвэр, аюулгүй байдал болон ослоос урьдчилан сэргийлэх стандартыг хангасан байна
📌 Байранд орсон тохиолдолд авах дэмжлэг:
Хамгийн ихдээ 90 хоног байр, хоол
Амьдралын талаарх мэдээлэл, зөвлөгөө
Хууль, хөдөлмөрийн зөвлөгөө
Солонгос хэлний сургалт
Эрүүл мэндийн үйлчилгээ
🤝 Энэхүү төслийг Жолланам-до муж санхүүжүүлж, орон нутгийн захиргаа болон хувийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
Өмнө нь ихэвчлэн хувийн байгууллагын дэмжлэгт түшиглэж байсан бол, цаашид илүү системтэй төрийн дэмжлэг бүрдэхээр байна.
Энэхүү бодлого нь гадаад ажилчдад тогтвортой амьдрах боломж олгож,
дахин ажилд ороход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
--------------------------