Гавж Баттогтох

Гавж Баттогтох Шашин

28/06/2026
28/06/2026
⚠️ ХОРЛОЛД АВТСАН ХҮНИЙ ШИНЖЗарим хүн өөрийгөө зүгээр гэж боддог ч үнэндээ дотроо аль хэдийн “эвдэрсэн” байдаг.🚫 Ийм хүн...
28/06/2026

⚠️ ХОРЛОЛД АВТСАН ХҮНИЙ ШИНЖ

Зарим хүн өөрийгөө зүгээр гэж боддог ч үнэндээ дотроо аль хэдийн “эвдэрсэн” байдаг.

🚫 Ийм хүн: • Гэртээ тогтдоггүй — байнга гадуур тэнэнэ
• Сайн зүйлээс зугтаж, муу орчин руу өөрөө явна
• Хайр халамж мэдрэхээ больж, хүйтэн болдог
• Архидалт, зугаа цэнгэлд живнэ
• Бүхнийг бусдаас буруутгаж өөрийгөө зөвтгөнө
• Гэр бүл, үр хүүхдээ ч тоохоо больно

💥 Үр дагавар нь: • Гэр бүл сална, эвдрэнэ
• Хүүхдүүд сэтгэлзүйн шархтай өснө
• Гэр орон хүйтэн, хэрүүлтэй болно
• Амьдрал бүхэлдээ уруудаж эхэлнэ

🧨 Хамгийн аюултай нь:
Ийм хүн өөрийгөө “би зүгээр” гэж хамгийн их итгэдэг.

🔥 ШИЙДЭЛ: • Архинаас шууд холдох
• Буруу орчноо таслах
• Гэр бүл, амьдралаа эргэж харах
• Дотоод сахилга баттай болох

⚡ Амьдрал чинь нэг л өдөр эвдэрдэггүй — өдөр бүрийн жижиг буруу сонголтоор аажмаар сүйрдэг.

20/06/2026

Эрдэнийн үрэл ба заавар

Уух заавар
Үрлийг уухын өмнөх орой гэрэл үзүүлэлгүй гарган нухаж нунтаглах буюу хэвээр мөнгө,зэс,шил,шаазан зэрэг байгалийн гаралтай эдээр хийсэн аяганд хийн буцалсан халуун ус дээрээс нэмж улаан торго мэт гэрэл нэвтрэхгүй зүйлээр таглан хонуулна.Өглөө үүрийн гэгээний өмнө босч аягатай үрлээ ядам хуруугаар хутган ууна.Нунтаглаагүй үед ядам хуруугаар нухаад ууж болох юм.Уухын өмнө Манла бурханы зүрхэн тарн\Дадяата ум бихаанзэ бихаанзэ маха бихаанзэ бихаанзэ раза самүд гадэ суухаа\ийг долоогоос хорин нэг буюу аль чадахаар олон унших ба мөн маанийг аль олон уншина.Эм уусны араас аяга халуун бүлээн буцалсан ууна.Үүний дараа орондоо орж сайтар хучиж хэвтээд унтана.Эмийг яаралтайгаас бусад үед сарын дүйчин өдрүүдэд ихдээ сард 3-7 багадаа жилд 4 удаа ууна.

Түвдийн анагаах ухааны өв эрдэнийн үрлийн тайлбар
Ер нь найман төрлийн эрдэнийн үрэл байдаг бөгөөд Дээрхийн гэгээн 14р Далай ламын дэргэдэх Түвдийн анагаах ухаан,одон орны хүрээлэнгээс 1000д жилийн түүхтэй түвдийн эртний нууц жороор 100 гаруй төрлийн металл,эрдэс,өвс ургамлуудыг найруулж бүтээдэг байна.Эмд ордог орцын нэлээдийг зөвхөн Гималайн уулнаас авчирсан хийгээд үрлүүд хүний биед иж бүрэн үйлчилгээ үзүүлж,бие махбодийн тэнцвэрийг сэргээн эрхтэн тогтолцооны шингэний эргэлт хөдөлгөөнийг хэвийн болгодог.Сөрөг нөлөө бараг байхгүй,уламжлалт аргаар сүм хийдийн газарт бүтээж, үйл ажиллагааны алхам бүрт адисласан ховор ариун эм юм.

Анхаарах зүйл
Эм уухын өмнөх өдрөөс мах,өндөг,түүхий жимс,цагаан цуу,гашилсан иссэн идээ,хоносон хуршсан ногоо хүнс сонгино,сармис ,согтууруулах ундаа, хоол амтлагчууд,халуун ногоо зэргийг хориглоно.Өдөр унтах,хүч гаргасан ажил,эр эмийн үйл,хүйтэн усанд орох,норох,даарах,жиндэхийг мөн хориглоно.Эм уусан өдөртөө өөр эм хамт уухгүй ёстой.Энэ хоригийг долоо хоног хүртэл ,эс чадвал ядаж гурав хоног сахих хэрэгтэй

Ринчэн юүнин-25
Найрлага
25 төрлийн бодисоос бүрдсэн найрлагатай.Гол найрлага нь номхотгосон оюу,шүр,сувд юм.Тэрчлэн төмрийн үртэс,барагшүн,гүргүм,улаан цагаан зандан,лиш,дэгд,багшаг зэрэг орсон.
Ач тус
Хорын эсрэг үйлчилгээтэй бөгөөд элэгний бүх төрлийн эмгэг,тухайлбал,элэг томрох,элэгний доогуур хатгаж өвдөх,элэг харлах,хоолны шингэц муудах,дуршил муудах,жин алдаж турж эцэх,биеийн дээд хэсгийн даралт,хүзүү хөших,муу цус дэлгэрснээр олгой өвдөх,хамраас цус гоожих,ам цангах, нойр ихдэх,нүд улайх,гэдэсний балнад,нүдэнд цус хурах зэрэг шинжүүдээр илрэх элэгний өвчинд тустай.Хүчир ажилд зүтгэснээс элэг муудаж хөө шиг буюу муудсан цустай бөөлжихөд сайн үр дүнтэй.Архи хэтрүүлсэн болон төрөл бүрийн хордлогын үед сайн.Ялангуяа элэгний архаг өвчний үед үргэлжлүүлэн хэрэглэхэд маш сайн .

Ринчэн жагрил чэнмо
Найрлага
40 орчим төрлийн орцтой.Гурван үр,төмсрийн үртэс,хач гүргүм,дэгд,соронзон гүр,башига,улаан зандан,энэтхэг бамбай өвс,барагшүн,жагрил могойн нүд зэрэг орсон.
Ач тус
Нүдний бүх төрлийн өвчинд тустай.Нүдэнд цагаа унах,үрэвсэх,хурц гэрэлд анивчих,цус хурах,бүрэлзэх,харааны мэдрэл суларсан ерөнхий цочрол,ачааллаас болж нулимсны булчирхай үрэвсэх,хавдах,нулимс ойр ойр гоожих,хуурайших,өөрийн мэдэлгүй анивчих зэрэгт хэрэглэнэ.Нүдний судас нарийсах,бүдүүрэх,нүдний угаар хатгах,эвэрлэг бүрхэвч шархлах,цайвар зураас гарах,нулимс гарч эвэршээн өвдөх,цагаан гэрэл тэсвэрлэхгүй хүүхэн хараа хөдөлж нүд бүрхэх,халуун оргих,судас муудаж сохрох,хий салхиар хорлогдоэ зовхи хавдах,нүдний улингар,нүдний цагаанд үү,улаан гүвдрүү гарахад ууна.Хүнсний хорноос болсон, элэг дэлүү,ходоодны шархнаас болсон,бохир цус тархснаас болсон нүдний өвчинд нэн тустай.Нүд эрүүл хүн ч сэргийлэх үүднээс хэрэглэж болно.

Ринчэн цотрү дашил чэнмо
Найрлага
Энэ үрлийн жорыг 15р зууны үед бүтээсэн.50 орчим бодисын орцтой.Хүний биед тааламжгүй зүйлээс нь ялган ариутгасан алт,мөнгө,зэс,гууль,хүрлийг ургамалтай хольж бүтээдэг.
Ач тус
Хорын эсрэг үйлчилгээтэй.Цус цэвэрлэх,эргэлтийг сайжруулах,биеийн шингэн хаагдахыг зогсоох,ходоодны шарх,элэгний өвчин,бор бадганаар ар нуруугаар хатгуулах,үе үе шалтгаангүй толгой өвдөх,эсгэлэн усаар бөөлжих,хөө шиг өнгөт муудсан цусаар суулгах бөөлжих,хижиг халууны сүүлд ходоод элэгний дор буусан хуучирсан халуун,бие нүүр хөхрөх,хатах,үргэлж сэрүүцэхийг хүсэх,гар хөл засал авахгүй эвэршээн өвдөх,ам хэл татах,нүүрээр гүвдрүү байнга гарах,цусны халуунаар өвчүү артайгаа хавсарч хатгуулах,хоолой сөөх,бие гэмтэж хямарснаас амьсгаа давхцах,уртаар амьсгаа авах,зүрхний чиг ар өврөөр өвдөх,муухай цэр гарах,халуунаар хоолны шингэц муудах,шар усны өвчнөөр үс болон шар үс унах,шүд хумсны өнгө алдаж цайн зэвхийрэх,бие загатнах,муу шарх, арьсны гүвдрүү,уяман өвчин,муу идээ идсэнээс судасны сүв хаагдах,муу цус дэлгэрснээс бие хатангирших,цээж хорсох, хоолонд дурлахгүй болох,тамир муудах,нүүр харлах,тахим бүлхний хавиар хөл хавдах,цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалсан өвчнүүд,уушигны халдвар,цус цэртэй ханиалгаас амьсгалахад хэцүү болохыг арилгаж,унасан шүд хумс үсийг ургуулах,дуршил сэргээх үйлчилгээтэй.Ухаан санаа мэдрэхүйг цэвэрлэж,ой ухаан сэргээн,архи хүнс хэтрүүлснээс үүдэлтэй өвчин эмгэгүүдийг арилгахад нэн тустай.

Ринчэн цажор чэнмо
Найрлага
Олон төрлийн ургамлын орцоос бүрдэнэ.
Ач тус.
Цус,шар ус,тунгалагийн болон хий шар бадганын өвчин,толгой нуруу ба үе мөчний ужиг шарх,үрэвсэл,тулай,хэрэх өвчин,мэдрэлийн хямрал,хямарсан халуун хавсарсан хавдар,сүреэ,дотор эрхтний шарх,судлын өвчин,бэтэг,усан хаван,хүйтэн өгөр,хямарсан хүйтний идээ бээр зэрэг өвчинд тустай.

Ринчэн раднаа сампэл
Найрлага
16 төрлийн үнэт метал эрдэс орсон.Мөнхүү 70 орчим төрлийн хоргүйжүүлж номхотгосон алт,мөнгө,зэс төмөр ,шүр,оюу, сувд,номин,түвдийн ховор үнэт чулуу болох Зи,сармис,хулс,задь тэргүүтэн оржээ.
Ач тус
Найруулсан,хувирч урвасан буюу хүнс,ургамал,шавьж амьтны эсрэг химийн хорны зэрэг бүх төрлийн хорны эсрэг үйлчилгээтэй.Нарны хордлогын эсрэг ч сайн үйлчилдэг.Хий,шар,бадганын өвчин,цагаан судлын толгой,бие,гар хөлний шөрмөсний өвчнүүд мэдрэлийн бүх төрлийн хямрал,тухайлбал,саа,усны саа, хийн саа,шорооны саа,уяман өвчин,чичиргээ,мэдээ алдах,шээрэн,зовхио нээж хаахад бэрх болох,мэдрэлийн судлын үрэвсэл,хуян зэрэгт үр нөлөөтэй.Мэдрэхүй сулрах,мэдрэл гэмтэх,дүлийрэх,үнэр мэдрэхээ болих,биеэ мэдрэхээ болих,даарах,шүлсээ ханаж чадахаа болих,үе мөчний агшилт,хатуурал,доголон хазгар болон үе холбоосын гэмд сайн. Өндөр даралт,зүрхний эмгэгүүд,цус өтгөрөх,ходоодны шарх,хорт хавдрын гол тохиолдлуудад тустай.Зүрхний өвчин,уушигны архаг,чингаа,салганах,бадайрах,чичрэх,тахийх,татах,хөших,атирах,галзуурах, ухаан алдах зэрэгт сайн.Ад тотгор,лусын хорлолоос яс хатгуулж,тэр нь биеийн дээр дооргүй гүйн тахийх,хатах,долийх,хялайх,гар хөл хавдах,шовойх зэрэг өвчинд хэрэглэдэг.

Ринчэн данжор рилнаг чэнмо
Найрлага
Номхруулсан алт мөнгө зэс төмөр биндэряа маргад оюу бадмаараг зэрэг нийт 100 гаруй төрлийн орцтой.
Ач тус
Архаг халуун хумхаа болон шархлаа,халдварт хумхаа,нарийн гэдэс халуунаар агших,базлах,харшилт өвчин,үе мөчний үрэвсэл,цусны өвчнүүд мэдрэлийн өвчин,хурсан бор бадган,хий шар бадган хавсарсан элэг ходоод нарийн гэдэс хавсарсан өвчнүүдийн үед сайн.Энэ эрдэнийн үрэл орчны бохирдлоос үүдэлтэй хүнд метал,химийн хорыг цэвэрлэх үйлчилгээтэй.Мөн гол эрхтэний тогтолцоо,яс бэхжүүлэхэд тустай.Нойргүйдэх,үс цайх,үрчлээтэх,хуучин халуун,хижиг халуун зэрэгт ч сайн юм.

Ринчэн манжор чэнмо
Найрлага
50 орчим орцтой
Ач тус
Ерөнхийдөө 404 төрлийн өвчинд тустай.Цусны эргэлтийн хямрал,хий шар бадган ужиг шарх хоолой төвөнх хавдах,товойх,хуучин нууц өвчнүүд,төрөл бүрийн үрэвслүүд,ам болон шулуун гэдэсний цус шүүрэлт зэрэгт нэн сайн.Хүнс,метал,химийн хорыг гадагшлуулна.Галзуу нохой,могойд хатгуулах үед хэрэглэнэ.Сав бөөрний үрэвсэлт өвчинд илүү сайн үйлчилгээтэй юм.

Ринчэн жумар
Найрлага
25 төрлийн орцтой.Шүр сувд хороос ялгасан оюу,номин,задь,дэгд тэргүүтэн ордог.Эртний эмч Шасандхара Лакшми найруулж өөрөө хэрэглэснээр амь насаа арварсан түүхтэй.
Ач тус
Толгой хүндээр өвдөх,тархи хямрах,ухаан алдах,саа өвчний үед хэрэглэдэг.Хордсоноос,мэдрэлийн судасны үрэвслээс,ужиг архаг өвчнүүдээс шалтгаалсан мэдрэлийн хямралууд буюу биеэ хөдөлгөж чадахгүй хөшсөн,ухаан санаа ойгоо алдах үед сайн үйлчилгээтэй.Цагаан судлын өвчин,тархины хатгалга,толгой эргэх,шил хөших,шилээ дээш доош хөдөлгөхөд бэрх болох,манарч бүрхэх,элэгний халуун,судасны халуун,хорын халуун,судас хатуурснаас санамж муудах,мэдрэмж муудах,сэтгэл амаргүй болох,нүд ам муруйх,эрхтэн хямрах,судас тасарсанболон гар хөл зэргийн судасны анагаахад бэрх өвчинд нэн сайн.Эрүүл хүн мэдрэлийн хямралаас сэргийлэн хэрэглэж болно.

Таван цөвүүн дэвэрсэн цөвүүн цагийн амьтадыг дээдийн номд хөтлөн залах урьдны их ерөөл барилдлагын хүчээр Бурхан багш эн...
31/05/2026

Таван цөвүүн дэвэрсэн цөвүүн цагийн амьтадыг дээдийн номд хөтлөн залах урьдны их ерөөл барилдлагын хүчээр Бурхан багш энэ ертөнцөд эхээс мэндэлж, шуламын аймгийг даран төгс гэгээрлийн хутгийг олсон, мөнхөд баригч шавь нарыг номонд сануулахын тулд мөнх бусын ёсыг үзүүлж нирваанд ажирсан гурван их зохиол давхацсан Зуны эхэн сарын шинийн 15-ны бэлгэт сайн өдрийн мэндийг хүргэе.

Булт олноороо буяныг бүрэн төгсөөр хурааж
Буурангуй муу сэтгэлийг бүрэн сайн ялах болтугай.

Бурхан багшийн 10 Гэгээн Мутарлага​1. Дхармачакра мутар — Номын хүрд эргүүлэх​“Үнэний хүрд эргэх цагт мунхагийн харанхуй...
03/03/2026

Бурхан багшийн 10 Гэгээн Мутарлага
​1. Дхармачакра мутар — Номын хүрд эргүүлэх
​“Үнэний хүрд эргэх цагт мунхагийн харанхуй арилдаг.”
​Тайлбар: Энэ нь багш шавьдаа ном зааж, оюун ухааныг нь нээж өгөхийг бэлгэддэг.
​2. Дияан мутар — Бясалгалын төвлөрөл
​“Амар амгалан сэтгэл бол хамгийн агуу хүч юм.”
​Тайлбар: Сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө танин мэдэх тухай.
​3. Абхая мутар — Аюулгүй байдал
​“Бүү ай, үнэн үргэлж чиний талд бий.”
​Тайлбар: Энэ нь айдас хүйдэсгүй, зоригтой байхыг уриалсан дохио юм.
​4. Варада мутар — Өглөгийн мутар
​“Энэрэнгүй сэтгэл ба өгөөмөр зан бол амьдралын хамгийн том гоёл.”
​Тайлбар: Бусдад туслах, харамгүй сэтгэлээр өгөх нь хүнийг үзэсгэлэнтэй болгодог.
​5. Бхумиспарша мутар — Газар туших
​“Газар дэлхийг гэрч болгон үнэнийг ялуулах нь.”
​Тайлбар: Бурхан багш гэгээрэх үедээ дэлхий ертөнцийг гэрч болгож буйг харуулдаг. Шударга байхын бэлгэдэл.
​6. Витарка мутар — Ном хаялцах
​“Мэдлэгийг ухаан бодол, учир шалтгаантайгаар хуваалцах нь.”
​Тайлбар: Зүгээр нэг цээжлэх биш, юмны учрыг олж хэлэлцэхийг хэлнэ.
​7. Уттара боди мутар — Дээд гэгээрэл
​“Ухаарч сэрэх нь амьдралын гэрэл гэгээ юм.”
​Тайлбар: Өөрийнхөө доторх гэрлийг асааж, бүхнийг тодоор харах.
​8. Анжали мутар — Наманчлах
​“Хүндэтгэл ба итгэл бишрэлийн хамгийн энгийн илэрхийлэл.”
​Тайлбар: Бусдыг хүндэтгэх, талархах сэтгэлийн дохио.
​9. Таржани мутар — Сэрэмжлүүлэх
​“Үнэний дохио, сэрэмжлэхүйн дуудлага.”
​Тайлбар: Буруу замаас зайлсхийж, зөв зүйлд анхаарлаа хандуулахыг сануулж буй хэрэг.
​10. Каруна мутар — Нигүүлсэл
​“Бүх амьд амьтныг энэрэн хайрлах сэтгэл.”
​Тайлбар: Өөрийгөө болон өрөөл бусдыг энэрэн хайрлахын нэр.

Address

Sera Jey Monastic University Bylakuppe Mysore
Mysore
571104

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гавж Баттогтох posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category