German dahi mongolchuud

German dahi mongolchuud germand amidarch bui mongolchuudiin negdsen zar

03/05/2024
🇲🇳 🇩🇪 Герман Монголын хамтын ажиллагаа Өнөөдөр ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, Тээврийн сайд, хуучны танил ноён Фолькер ...
03/05/2024

🇲🇳 🇩🇪 Герман Монголын хамтын ажиллагаа

Өнөөдөр ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, Тээврийн сайд, хуучны танил ноён Фолькер Виссинг Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн сайд миний урилгаар Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Герман бол Евро стандартын эх нутаг.

Манай улсын гуравдагч хөршийн хувьд тус улстай 50 жилийн түүхтэй дипломат харилцаагаа өргөжүүлэхэд ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР ГҮҮР НЬ болно.

Тэр ч утгаараа саяхан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулагдсан

✅ Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрийг ойрын үед ажил хэрэг болгож тээвэрлэлтийг эхлүүлэх

✅ ХБНГУ-ын Франкфуртээс гадна Берлиний нислэг сэргээн, Мюнхен хот руу нислэг үйлддэг болж хоёр талын нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх

✅ Хоёр улсын жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх

✅ Авто замын салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх, Германд бэлтгэж буй инженер техникийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх

✅ Төмөр зам, авто замын салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах

✅ Зам тээврийн салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтлоо.

ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРТАА-ГЕРМАН СТАНДАРТЫГ НУТАГШУУЛНА

01/04/2024

2024 онд Германд юу юу өөрчлөгдөж байгааг харцгаая 🙂1-
2, Иргэдийн тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байна
Иргэдийн тэтгэмжийн жишиг хувь хэмжээ 12 хувиар нэмэгдэж, Ганц бие (хүүхэдтэй) хүмүүсийн хувьд сард 502€-ooс 563€ евро болно.
Нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 12 €-оос 12.41€ болж өснө.
Minijob - татваргүй ажиллаж болох сарын цалин мөн нэмэгдэж: сард 520€-оос 538€ евро өснө.
2024 оны 5-р сараас эхлэн ахмад настны асрамжийн үйлчилгээний хөлсний доод хэмжээ сувилахуйн туслах ажилтны 15.50€, мэргэшсэн сувилагч 16.50€, сувилахуйн туслах ажилчдын цалингийн доод хэмжээ 19.50€ болж нэмэгдэнэ.
Манайхан дунд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс байгаа байх цалин нь нэмэгдэх нь байна ш дээ :)
Тэтгэвэр мөн 2024 оны долдугаар сард дахин нэмэгдэх төлөвтэй байна - албан ёсны урьдчилсан мэдээгээр 3.5 хувиар

11/14/2023
Та бүхэндээ өнөө шөнө цаг ухрахыг сануулж байна. Германд жил бүрийн 10 сарын сүүлчийн бүтэн сайн өдөр цаг шөнийн 3-аас 2...
10/28/2023

Та бүхэндээ өнөө шөнө цаг ухрахыг сануулж байна. Германд жил бүрийн 10 сарын сүүлчийн бүтэн сайн өдөр цаг шөнийн 3-аас 2-руу ухарч өвлийн цагт шилждэг. ⏰

Айхтар ✍️ хэлжээ 👀Уумаар л байна уу❓ Уу, уу‼️Зүүний үзүүрт тогтох хувь заяаны эзэн атлаа Зовлонгоор дүүрэн замыг залуу н...
10/28/2023

Айхтар ✍️ хэлжээ 👀

Уумаар л байна уу❓ Уу, уу‼️

Зүүний үзүүрт тогтох хувь заяаны эзэн атлаа
Зовлонгоор дүүрэн замыг залуу насаа үрэн байж туулаад
Хогийн цэг дээр л үлддэг хоосон лонхны тавилангаар
Хүний амьдралын төгсгөлийг хараал дунд үдмээр байна уу?
- Уумаар л байна уу?
Уу! Уу ...
Уулын орой өндөр тусмаа манан дунд оршдог гэдгийг
Ухаарах сөхөөгүй магтуулж, уйлах завгүй жаргаж явахад
Дайсан хүртэл инээмсэглэж, хундага тулган нялуурдаг юм
Дэндүү хожимдсон хойно чинь дээлнээс өөр найз олддоггүй юм
- Уумар л байна уу?
Уу! Уу ...
Амаараа дүүрэн сархад сэнгэнүүлж арай ядан гэртээ ороход
Алтан ургийн багана аажим аажмаар цуурдаг юм
Алдаа бүхнийг чинь уучилдаг бүсгүйн сэтгэл хордоод
Арай ядан өндийхөд чинь хоосон гэр л үлддэг юм
- Уумаар л байна уу?
Уу! Уу ...
Инээгээд угтдаг үрсийн чинь гэнэн харцанд гуниг суугаад
Илээд үнсдэг ээжийн чинь үлдсэн амьдрал там болоод
Итгэж бахархдаг эцгийн чинь өнгөрүүлсэн түүх утгаа алдаад
Илүүг хүсээгүй ханийн чинь сүүлчийн найдвар зул болдог юм
- Уумаар л байна уу?
Уу! Уу ...
Дэндүү уудам орчлонд очих газаргүй тэнүүчилж явахад
Дуулж явсан нөхөд чинь ноход болоод дайрдаг юм
Дурлал ярин нялуурч энгэрт чинь эрхэлсэн бүсгүйчүүд
Дуу аялан өнгөрөхдөө үхдэл харсан юм шиг үргэдэг юм
- Уумаар л байна уу?
Уу! Уу ...
Эцсийн зогсоол дээрээ их л ядруухан ирэхэд чинь
Эр хүн гэдэг нэрнээс эмтэрхий ч үлдээгүй байдаг юм
Энэ орчлонгоор дүүрэн сүүлчийн удаа хашхирахад
Эрлэгээс өөр сонсох хүнгүй тул эзэнгүй цогцос л үлддэг юм
- Уумаар л байна уу?
Уу! Уу ... 🙏🙏🙏 copy

10/28/2023

Address

Dallas, GA
53332

Alerts

Be the first to know and let us send you an email when German dahi mongolchuud posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category